Gerelnews
Post

Улс төр

2026, 11-р сар 20}

С.Эрдэнэболд АН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахална

С.СумхүүС.Сумхүү

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн бэлтгэл эхэлж буй энэ үед Ардчилсан нам мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг томилжээ. Тус ажлын хэсэг сонгуульд баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулна.


Ардчилсан нам Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцох бэлтгэл ажлынхаа хүрээнд мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ахлана. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр улс төрийн намууд ээлжит бус сонгуульд бэлтгэх шаардлагатай үүсэж буй юм. УИХ өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Ерөнхийлөгчийг чөлөөлөх шийдвэр гаргаж, дараагийн төрийн тэргүүн сонгогдох хүртэл түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлнэ. 

Энэ нөхцөлд АН сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлаа эхлүүлж байгаа бөгөөд цаашид дэвшүүлэх бодлого, зорилтоо тодорхойлох учиртай. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг явуулах нөхцөл үүссэнээс хойш ажлын 20 хоногийн дотор товлон зарлах зохицуулалттай. Иймээс улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулах, мөрийн хөтөлбөрөө боловсруулах зэрэг бэлтгэл ажлаа богино хугацаанд зохион байгуулах шаардлага үүсэж буй юм. 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!