Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэн (IMD)-гээс гаргасан 2026 оны Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол Улс 52.62 оноо авч, судалгаанд хамрагдсан 70 орноос 67 дугаарт эрэмбэлэгджээ. Манай улс бизнесийн уян хатан байдлаар хамгийн сүүлд жагссан бол эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр тэргүүлсэн байна.
Монгол Улс өмнөх оны үнэлгээнд 69 орноос 67 дугаар байр эзэлж байсан бөгөөд энэ жил мөн 67 дугаар байрт бичигдсэнээр дижитал өрсөлдөх чадварын үзүүлэлтээр доогуур хэвээр баIMD-ээс жил бүр танилцуулдаг "Дэлхийн дижитал өрсөлдөх чадвар"-ын үнэлгээг энэ оноос хиймэл оюуны хөгжил, хэрэглээ болон түүнийг эдийн засаг, нийгэмд үр ашигтай нэвтрүүлэх чадавхыг хамруулан шинэчилжээ. Судалгаанд улс орнуудын засаглал, технологи ба дэд бүтэц, үр ашиг, ажиллах хүчний хөгжил, үнэт зүйлс гэсэн таван үндсэн бүлгийн нийт 88 шалгуур үзүүлэлтийг ашигласан байна.
Монгол Улс засаглал, технологи ба дэд бүтэц, үр ашиг, үнэт зүйлсийн үзүүлэлтээр тус бүр 67 дугаар байр эзэлсэн бол ажиллах хүчний хөгжлөөр 62 дугаарт эрэмбэлэгджээ. Харин боловсрол, сургалтын дэд үзүүлэлтээр 35 дугаарт эрэмбэлэгджээ.
Судалгааны нарийвчилсан үзүүлэлтээс харахад Монгол Улс эмэгтэй судлаачдын эзлэх хувиар нэгдүгээр байрт эрэмбэлэгдсэн ч бизнесийн уян хатан байдлаар 70 орноос хамгийн сүүлд жагсжээ. Түүнчлэн шинжлэх ухааны судалгааны эрх зүйн орчин, оюуны өмчийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын үзүүлэлтүүд сул үнэлгээтэй гарсан байна.
Энэхүү үнэлгээ нь Монгол Улсад дижитал технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна хиймэл оюуныг бизнес, төрийн үйлчилгээнд үр ашигтай нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт, хүний нөөцийн ур чадвар болон эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг харуулж буй гэж салбарын экспертүүд үзэж байна.
Судалгаа: https://imd.widen.net/content/f4f2c70rww/pdf/MN_digital_2026.pdf
Эх сурвалж: World Digital and AI Ranking 2026

