Gerelnews
Post

Боловсрол

2026, 11-р сар 20}

Хүүхдийн унших чадварыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулна

С.СумхүүС.Сумхүү

Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгох, шүүн тунгаах, мэдлэг бүтээх, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвартай болоход чиглэсэн үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэл болон холбогдох төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, эх хэлний боловсролын чанар, хүүхдийн унших чадварыг сайжруулах асуудлаар санал солилцлоо.


Уулзалтаар Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Эх хэл-Нэг Монгол” Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, эх хэлний боловсролын цаашдын бодлогыг тодорхойлох асуудлыг хэлэлцсэн байна.

Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролоос бүрэн дунд боловсрол хүртэлх хүүхдийн унших чадварыг хөгжүүлэх нэгдсэн арга зүй, үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх шаардлагатайг онцолсон юм. Мөн олон улсын туршлага, монгол хэлний онцлогт нийцүүлэн хүүхдийн нас, хөгжлийн түвшин бүрд тохирсон “Унших чадварын үндэсний хүрээ” боловсруулах асуудлыг авч үзжээ. 

Уулзалтаар талууд, эх хэлний боловсролыг шинжлэх ухааны судалгаа, сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, хүүхдийн унших соёлтой уялдуулан хөгжүүлэхээр санал нэгдлээ.

Уулзалтын үр дүнд холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулж, эх хэл, бичиг үсгийн боловсролын бодлого, унших чадварыг дэмжих үндэсний хөтөлбөр болон “Унших чадварын үндэсний хүрээ”-ний төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эх сурвалж: Боловсролын яам

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!