УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.11.20) нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлаар нууц санал хураалт явуулахад 78 гишүүн оролцож, 57.7 хувь нь дэмжсэнээр үүрэгт ажлаас чөлөөллөө.
Өмнө нь буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд санал хураалтын дүн 57.4 хувь гарсан ч чөлөөлөх санал дэмжигдээгүй юм. Ийнхүү Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээр шийдвэрлэгдлээ.
Т.Жамбаажамц албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо уг саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн байв.

