УИХ-ын дарга С.Бямбацогт тэрбээр Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн зөвлөлийг байгуулж ажиллана гэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа төрийн үйл ажиллагааны тогтвортой байдал, улс төрийн намуудын хамтын ажиллагааг хангах зорилгоор парламентад суудалтай намуудын дарга нарын оролцоотой зөвшилцлийн зөвлөл байгуулахаа мэдэгдлээ. Мөн дараагийн Ерөнхийлөгчийг хуулийн хугацаанд сонгох үйл ажиллагааг зохион байгуулж, улс төрийн аливаа нам, бүлэглэлийн эрх ашгаас ангид, төвийг сахин ажиллахаа илэрхийлэв.

