Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 11-р сар 20}

Anthropic компани 81.3 тэрбум ам.долларын IPO хийж, түүхэн дээд амжилт тогтоолоо

Г.АнарГ.Анар

Хиймэл оюуны Claude системийг хөгжүүлэгч АНУ-ын Anthropic компани хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгож (IPO), нийт 81.3 тэрбум ам.долларын үнийн дүнтэй арилжаа хийснээр дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO-н эзэд боллоо. Тус компанийн хувьцаа 2026 оны Арваннэгдүгээр сарын 19-нд АНУ-ын Nasdaq хөрөнгийн биржид ANT гэсэн тэмдэглэгээгээр арилжаалагдаж эхэлсэн байна.


Anthropic компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар нийт 980 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 83 ам.доллароор олон нийтэд санал болгожээ. Үүнээс 956.35 сая ширхэгийг компани өөрөө, үлдсэн 23.65 сая ширхэгийг өмнөх хувьцаа эзэмшигчид худалдсан байна. Иймд 81.3 тэрбум ам.доллар нь IPO-ийн нийт үнийн дүн бөгөөд бүгд компанийн шууд татан төвлөрүүлсэн хөрөнгө биш юм.

Энэхүү IPO нь 2026 оны Зургаадугаар сард SpaceX компанийн тогтоосон 75 тэрбум ам.долларын өмнөх дээд амжилтыг шинэчилснээрээ шуугиан тариад байна. Хувьцааг олон нийтэд санал болгосон үнээр тооцоход Anthropic компанийн үнэлгээ 1.5 их наяд ам.долларт хүрсэн байна.

Nasdaq биржийн мэдээлснээр Anthropic-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн анхны арилжаа нэгж хувьцаа нь 111.50 ам.долларын ханшаар эхэлжээ. Харин арилжааны эхний өдрийн хаалтын ханш 97.17 ам.долларт хүрсэн нь анхдагч зах зээлд санал болгосон үнээс 17 орчим хувиар өндөр үзүүлэлт юм. Үүний үр дүнд компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.75 их наяд ам.долларт хүрсэн гэж Associated Press мэдээлэв.

2021 онд байгуулагдсан Anthropic компани хиймэл оюуны дэвшилтэт системийн хөгжүүлэлт, аюулгүй байдалд төвлөрөн ажилладаг. Тус компанийн Claude системийг байгууллагууд судалгаа шинжилгээ, программ хангамж, санхүүгийн үйлчилгээ болон бусад чиглэлд ашиглаж байна. Nasdaq-ийн мэдээлснээр АНУ-ын хамгийн өндөр орлоготой 500 компанийг багтаадаг Fortune 500 жагсаалтын талаас илүү хувь нь Claude-г үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

Эх сурвалж: Anthropic, Nasdaq, Reuters

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!