Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбооны чуулган болж, тус аймгийн 18 сум, таван тосгоны 400 гаруй залуус оролцлоо. Чуулганаар холбооны шинэ тэргүүнийг сонгож, орон нутгийн залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Холбооны тэргүүнээр сонгогдсон Эрдэнэжаргалын Нямсүрэн нь хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Тэрбээр 2013 оноос залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өмнө нь Хэнтий аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байжээ.

Чуулганд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Э.Галбадрал, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билгүүдэй, Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших болон намын удирдлагууд, орон нутгийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү чуулганыг орон нутгийн залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор зохион байгуулж байгаа аж.

