Энэ нь Есдүгээр сарын 12-ноос хойш БНАСАУ пуужингийн туршилт хийсэн өөр нэгэн тохиолдол болж байна.
БНАСАУ зүүн эргээсээ гурван цаг хүрэхгүй хугацааны зайтай хоёр пуужин харвасан талаар Reuters Есдүгээр сарын 20-нд мэдээллээ. БНСУ-ын Батлан хамгаалах яамны баталснаар эхний пуужинг орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд Вонсан орчмоос харвасан бөгөөд баллистик пуужин байсан гэж үзэж байна.
БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлснээр эхний пуужин 450 орчим км ниссэн бол 17:50 цагийн орчимд харвасан хоёр дахь ойрын тусгалын пуужин 600 гаруй км зам туулжээ. Японы Батлан хамгаалах яам мөн эхний харвасан зэвсгийг баллистик пуужин байж болзошгүй гэж мэдэгдсэн бөгөөд пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна.
БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг харвалтыг буруушааж, пуужингийн туршилтаа зогсоохыг Пёньянд уриалжээ. Харин АНУ-ын Номхон далайн командлал одоогийн үнэлгээгээр уг харвалтууд нь АНУ-ын нутаг дэвсгэр, цэргийн алба хаагчид болон холбоотнуудад шууд аюул учруулаагүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

