Gerelnews
Post

Gerelnews Stories

2026, 11-р сар 06}

“Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын компанитай нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр хамтарна

С.СумхүүС.Сумхүү

Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, түүхий нүүрснээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Чайна Энержи Интернэйшнл Девелопмент” ХХК-тай хамтран ажиллахаар болжээ.


Хоёр компанийн удирдлагууд уулзаж, нүүрсний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортын боломжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд нүүрсний гүн боловсруулалт, нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс гадна уул уурхай, инженерчлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, орон нутгийн хөгжлийг дэмжихээр тохиролцжээ.

Монгол Улс нүүрсээ голчлон түүхий эд хэлбэрээр экспортолдог бөгөөд гүн боловсруулалтыг хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нүүрсний салбараас олох эдийн засгийн үр өгөөжийг өсгөх боломжтой. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!