Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 9-р сар 16}

Хиймэл оюуны эринд гараар бүтсэн “Wildwood”

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Хиймэл оюун ухаан хэдхэн хормын дотор дүрс бүтээж, хөдөлгөөн оруулах боломжтой болсон энэ үед LAIKA (Лайка) студи хүний гар ажиллагаа, ур чадварыг гол болгосон бүтээлээ туурвиж байна.


Лайка студийн зургаа дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Wildwood” (Уайлдвуд)-н дүрүүд бодит хүүхэлдэй бөгөөд аниматорууд тэднийг кадр бүрт бага багаар хөдөлгөн амилуулжээ. Тус хүүхэлдийн кинонд зориулан уран бүтээлчид 136 зураг авалтын тайз байгуулж, 231 биет хүүхэлдэй бүтээсэн байна. Бүр киноны нэрийг танилцуулсан “Wildwood” гэсэн үсэг бүрийг хүртэл уран бүтээлчид гараар хийсэн аж. Лайка хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн контент олширч буй энэ үед өөрсдийн ажлыг “хүний гараар бүтээсэн” гэсэн санаагаар онцолж байгаа юм.

Киноны нэг дүр болох аварга алтан бүргэд The General (Женерал)-ыг бүтээсэн явц л гэхэд энэ арга ямар нарийн болохыг харуулна. Уран бүтээлчид жинхэнэ шувууны хөдөлгөөнийг судалж, нисэх болон нарийн хөдөлгөөн хийх зориулалттай хоёр тусдаа хүүхэлдэй бүтээжээ. Тэдгээрийн биед 9000 ширхэг өдийг нэг бүрчлэн гараар суулгасан байна. Харин кинонд гардаг морьдын хөдөлгөөнийг бодит мэт харагдуулахын тулд доторх араг яс, үе мөчийг тусгай араа, механизмаар шийдсэн бөгөөд Лайкагийн хүүхэлдэйн дотоод бүтэц хариуцсан уран бүтээлч Мэтт Коул үүнийг “хүүхэлдэйн доторх Швейцар цаг” шиг нарийн механизм хэмээн дүрсэлжээ.

@animationmagazine

“Wildwood”-г бүтээхэд компьютер график, визуал эффект зэрэг орчин үеийн технологи ч ашиглагддаг. Гэхдээ тэдгээр нь бодитоор барьсан тайз, хүүхэлдэй болон аниматорын хөдөлгөөнийг орлох бус, нэг ертөнц болгон нэгтгэхэд хэрэглэгддэг байна. Лайкагийн компьютер графикийн гэрэлтүүлгийн уран бүтээлч Леон Хож стоп-моушн хүүхэлдэйнүүдийн талаар “компьютер графикаар бүтээсэн дүр бодит мэт харагдаж болно, харин стоп-моушн дүр үнэхээр бодитоор оршдог” хэмээн тайлбарлажээ.
Ийнхүү технологи улам хурдсаж буй үед “Wildwood” хурднаас илүү уран бүтээлчийн цаг хугацаа, ур чадвар, гараар хийсэн жижиг деталь бүрийг бүтээлийнхээ гол онцлог болгож байна.

Эх сурвалж: LAIKA

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!