ЭМ-ийн Хөгжлийн төвийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэрэгт буруутган шүүхээс 2 жилийн хорих ял оноосон. Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхээс П.Батчулуун эмчийн холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж цагаадлаа.