УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбийг шүүмжилж, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн оронд шинэ соёлын төв барихад хөрөнгө зарцуулж байгааг эсэргүүцлээ.
УИХ-ын чуулганы 2026.11.13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийг 39.2 их наяд төгрөгийн орлого, 41.5 их наяд төгрөгийн зарлагатайгаар эцэслэн баталлаа.
Төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Чуулган дээр үг авч чадсангүй. Өнөөдөр Улсын төсөв 41,5 их наядаар батлагдлаа. Энэ жил шинээр соёлын төв барьж яах вэ, ядаж тог цахилгаанаа тасалдалгүй болгоё гэхэд амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад Соёлын яам нь ₮319 тэрбум, Эрчим хүчний яам нь ₮261 тэрбум холбогдол, эрэмбэ байхгүй. Хятадаас нүүрс худалдаж авч өвөлжих гэж байгаа улс ийм үрэлгэн байж болох уу? Эрчим хүчний салбарын засвараа хийж чадахгүй байж, урдаас элдэв том мега төслүүд хийнэ гэж ам таглана. Харин Засгийн газар 3 их наяд иргэддээ тараагаад, 41 их наяд дотроо гишүүдийн тойргын төслүүдийг оруулж, хэл амгүй батлуулж авах бодлого нь сайн хэрэгжлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ирэх оны 3-4 сард энэ мөнгөө тараах болов уу гэж бодож байна. Ингээд чөтгөрийн тойрог үргэлжилнэ. Төгрөг цаас болно, иргэд улам ядуурна, чадалтай залуус нь улсаасаа дайжна, сонгууль харин сайхан болоод дуусна" гэв.

