Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 09}

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг их наяд төгрөгийн ноогдол ашиг төвлөрүүлэв

С.СумхүүС.Сумхүү

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг III улирлын байдлаар 1.5 их наяд төгрөгт хүрч, 2026 оны төлөвлөгөөгөө 50% давуулан биелүүлээд байна. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг олох оны төлөвлөгөөгөө 500 тэрбумаар давуулан биелүүлэв.


Нүүрс олборлолт 28.6 сая тоннд хүрч, оны эхний 9 сард төлөвлөгөөгөө 108%-иар давуулан биелүүлээд байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 сая.тн буюу 29%-иар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.  Нүүрс борлуулалт 28.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.9 сая.тн буюу 48%-иар өслөө. Борлуулалтын орлого 2.0 тэрбум ам.долларт хүрч, төлөвлөгөө  126%-иар биелж, өмнөх оны мөн үеэс 68.1%-иар өсөөд байна.

Улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж, оны төлөвлөгөө 133%-д хүрч давуулан биелүүлээд байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдрийг угтан, төрд оногдох ногдол ашгийн өглөгөөс 1 их наяд төгрөг төвлөрүүллээ.

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!