Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг орон даяар сургууль, цэцэрлэгийн орчинд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрт илрүүлэг явагдах хугацаа: 2026 оны Аравдугаар сарын 1-нээс Арванхоёрдугаар сарын 1 хүртэл
Хамрах нас:
3 нас /Цэцэрлэгийн дунд бүлэг/
6 нас /1-р анги/
11 нас /6-р анги/
15 нас /10 дугаар анги/
Үзлэгийг хүүхдийн сурдаг цэцэрлэг, сургууль дээр эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд зохион байгуулна. Эцэг эх, асран хамгаалагчид үзлэгийн тов, шаардлагатай мэдээллийг хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулиас лавлаж, товлосон өдөр хамрагдахад нь дэмжлэг үзүүлэхийг албаныхан зөвлөжээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам