Gerelnews
Post

Бусад

2026, 9-р сар 28}

Эможи хэрэглээ насны бүлгээр ялгаатай юу?

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Хүмүүсийн ашигладаг эможи насны бүлэг, үеийн онцлогоос хамааран ялгаатай байж болох тухай нэгэн шинжилгээ хийгджээ.


Google компанийн Gboard дээр 2025 онд ашиглагдсан 665 сая эможийн нэргүйжүүлсэн мэдээлэл болон Reddit-ийн насны бүлгүүдийн форумын хэрэглээнд тулгуурлаж гаргасан уг шинжилгээний дүнгээр тус онд дэлхий даяар хамгийн их ашиглагдсан эможи нь 😭 байв. Өөрөөр хэлбэл 2024 онд түгээмэл хэрэглэж байсан 🤣, 😂, ❤️ эможийнууд хуучирч,  😭 хэрэглээний олон талт байдлаараа нэгдүгээр байрт орсон байна. Үүнд залуу хэрэглэгчид зарим хуучин эможийг “хэт их хэрэглэгдсэн” гэж үзэж, шинэ тэмдэг, шинэ хэрэглээг түрүүлж хэвшүүлдэг байдал нөлөөлсөн байна.

Насны ялгааг тодруулахын тулд тус хэвлэл Reddit дэх өсвөр үеийнхэн, Gen Alpha, Gen Z, Millennials, Gen X гэсэн үеийн бүлгүүдийн эможи хэрэглээг харьцуулж үзсэн бөгөөд өсвөр үеийнхэн 😭 эможийг инээд, сэтгэл хөдлөл, эвгүй байдал зэрэг олон утгаар өргөн хэрэглэж байгаа аж. Харин Gen X буюу ахимаг үеийн хэрэглэгчид 😂 болон 🤣 эможийг илүү тогтвортой ашигласаар байжээ. Мөн өсвөр үеийнхэн 🔥 болон 🙏 эможийг түлхүү ашиглах хандлагатай байхад Gen X-ийнхний дунд 👍, ахимаг бүлгүүдэд 💯 эможи илүү түгээмэл байв. Харин 🗿 эможийг Gen Alpha хэрэглэгчид бусад үеийнхнээс хавьгүй их ашиглаж байжээ.

Ийнхүү нэг ижил сэтгэл хөдлөлийг илэрхийлэх арга үеэс үед өөрчлөгдөж байгааг уг шинжилгээ харуулсан байна. Тухайлбал, залуу үеийнхэн шинэ эможи, шинэ утгыг сошиал сүлжээ болон онлайн бүлгүүдэд түрүүлж хэрэглэдэг бол нас ахих тусам хүмүүсийн хэлний хэрэглээ илүү тогтвортой болох хандлага ажиглагджээ. Судлаачдын тайлбарласнаар эможи нь зөвхөн сэтгэл хөдлөл илэрхийлэх хэрэгсэл бус, тухайн үе, цахим бүлэгт харьяалагдаж байгааг илтгэх нэг төрлийн “дотоод хэл” болж байна.

Эх сурвалж: The New York Times, The Upshot

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!