БНСУ-д Есдүгээр сарын 18 наас 20 ны өдрүүдэд зохион байгуулагдсан “2026 Asia Basketball Challenge” тэмцээнд Монголын Aldar TG клубын U15 буюу 15 хүртэлх насны эрэгтэй хоёр баг оролцож, нэг нь алтан, нөгөө нь мөнгөн медаль хүртжээ.
Тус тэмцээнд Монголын багууд Япон, БНСУ, Гуамын нийт долоон багтай өрсөлдсөн байна. Өөрөөр хэлбэл, өсвөрийн тамирчид өөр өөр орны үеийнхээ тамирчидтай хүч сорьж, олон улсын тэмцээний туршлага хуримтлуулжээ. Мөн Монголын "Aldar TG" багийн тамирчин М.Амаржаргал тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан байна. Aldar TG клубын мэдээлснээр, хоёр багийн тамирчид бэлтгэл сургуулилтын үр дүн, ур чадвараа талбайд харуулж, Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчдын амжилтыг олон улсын тэмцээнд ахиуллаа.

