Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 07}

Л.Гантөмөр: Чуулганы товыг миний БНХАУ-д хийх айлчлалтай давхцуулсан нь улс төрийн акц

AdminAdmin

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр УИХ-ын ээлжит бус чуулганы товыг өөрийн БНХАУ-д хийх албан айлчлалтай давхцуулан зарласан нь улс төрийн зорилготой үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийллээ.


Тэрбээр БНХАУ-ын урилгаар хийх албан ёсны айлчлалын товтой ээлжит бус чуулганы хуралдааныг давхцуулсан нь санамсаргүй тохиолдол биш гэж үзэж байгаагаа хэлэв.

Л.Гантөмөр, “АН-ын дарга БНХАУ-ын урилгаар явж байгаа. Намын даргын явах өдрийг давхцуулж чуулган зарлаж буйг улс төрийн акц хийж байгаа гэж харж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Мөн парламентын үйл ажиллагааг улс төрийн өрсөлдөөний хэрэгсэл болгох бус, төрийн ажлыг хэвийн үргэлжлүүлэх зарчимд тулгуурлах ёстойг онцолжээ. Тиймээс ээлжит бус чуулганы товыг тогтоохдоо парламент дахь бүх талын оролцоо, боломжийг харгалзан үзэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!