Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 07}

П.Наранбаяр: Бид төсвөө авч явж чадахгүй болсон нь үнэн

AdminAdmin

Өнөөдөр (2026.09.07) УИХ дахь ХҮН намын зөвлөл мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн П.Наранбаяр улсын төсвийн алдагдал нэмэгдэж буй нөхцөлд эдийн засгийн бодлогыг бүтээмж, бодит өгөөжид суурилуулах шаардлагатай байгааг онцоллоо.


Тэрбээр төсвийн алдагдлыг дахин нэмэгдүүлж, гадаад зээл авах замаар санхүүжүүлэх нь урт хугацаандаа тогтвортой шийдэл биш гэдгийг хэлээд, эдийн засагт бодит үр өгөөж бий болгох төсөв боловсруулах нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

П.Наранбаяр “Нэг их наядаар алдагдлыг нэмээд ороод ирлээ. Гадаадаас зээл авна гэж байна. Бид урт хугацаандаа бүтээмж өндөртэй, эдийн засагт бодит үр өгөөжтэй төсөв хийж чадах уу гэдэг хамгийн чухал асуудал” хэмээн онцолсон байна.

Мөн зах зээлд нийлүүлж буй мөнгөний хэмжээг бууруулахгүй бол төсвийн тэлэлт үргэлжилж, төрөөс хамаарах хамаарал нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулжээ. Ялангуяа хувийн хэвшил төрийн бодлого, санхүүжилтээс хэт хамааралтай болж буй асуудалд Монголбанк байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэдгийг ч мөн онцоллоо. 

Түүнчлэн орон нутгийн төсөв эрс багасаж байгааг дурдаад, эдийн засгийн хүндрэлтэй үед улс орноо авч гарах нь нийтлэг хариуцлага гэдгийг онцолжээ. "Нөхцөл байдал хүнд үед бид улс орноо авч гарахаас өөр сонголтгүй. Гэхдээ бүх асуудлыг Засгийн газар, УИХ руу чихэж болохгүй” гэв. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!