Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 9-р сар 07}

Ж.Дэлгэрсайхан: “Орлого нэмэхдээ нийлүүлэлтээ орхивол инфляц улам өснө”

AdminAdmin

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төсвийн бодлого нь зөв боловч үүнтэй зэрэгцэн инфляцыг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.


Тэрбээр цалин, тэтгэвэр болон иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нь худалдан авах чадварыг дэмжих боловч бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалтгүй тохиолдолд эрэлт нэмэгдэж, улмаар үнийн өсөлт эрчимжих эрсдэлтэй гэж үзэж байна.

Иймээс төсвийн бодлогыг зөвхөн иргэдийн орлого нэмэгдүүлэхэд чиглүүлэх бус, үйлдвэрлэл, импорт, хүнсний хангамж болон гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах бодлоготой уялдуулах шаардлагатай гэв. Мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зах зээл дэх гол нэрийн барааны нийлүүлэлтийг тогтвортой байлгаж чадвал худалдан авах чадварыг дэмжихийн зэрэгцээ инфляцын дарамтыг бууруулах боломжтой гэдгийг онцоллоо. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!