Увс аймгийн “Шинэ Улаангом” худалдаа, үйлчилгээний төв 2025 оны арваннэгдүгээр сарын 25-нд галд өртөж, урьдчилсан байдлаар 216 иргэний бараа бүтээгдэхүүн шатсан байна.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр 5.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.

Тогтоолын хүрээнд 216 иргэнд олгох 4.1 тэрбум төгрөгийг зургадугаар сарын 30-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн дансанд шилжүүлж, улмаар долоодугаар сарын 3-нд Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд шилжүүлжээ.
Ингээд долоодугаар сарын 7-нд тус сангаас 216 иргэний дансанд нийт 4.1 тэрбум төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нэг иргэнд дунджаар 19 сая төгрөгийн нэг удаагийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.

