Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 10-р сар 30}

Монголын эзэнт гүрний өв Бельгийн музейд хадгалагдаж байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Бельгийн Хаант Улсын Маримонтын язгууртны музейд зочилж, Монголын түүх, соёлын өвийг судалгааны эргэлтэд оруулах болон музей хоорондын үзэсгэлэн солилцох боломжийн талаар тус музейн куратортой санал солилцжээ.


Тодруулбал, Маримонтын музейн куратор Ляүсэ Янковский академич С.Чулууныг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Азийн соёлын өв, Буддын урлагийн ховор олдворуудыг судалгаанд хамруулах, цаашид хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ.

Маримонтын музейд Төв Ази, Монголын нүүдэлчдийн соёл, Хүннү болон Монголын эзэнт гүрний үеийн холбогдолтой эд өлгийн зүйлс, эртний гар урлалын бүтээлүүд хадгалагддаг байна. Тус музей нь Азийн урлаг, тэр дундаа Алс Дорнод болон Төв Азийн ховор олдвор, гар бичмэл, сурвалж бичгүүдийг хадгалж, хамгаалдаг Европын музейнүүдийн нэг юм.

Музей хоорондын хамтын ажиллагаа өргөжвөл Монголын түүх, соёлын өвийг олон улсын судалгаанд хамруулах, гадаадын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлүүдийг олон нийтэд таниулах боломж нэмэгдэх юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!