Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг мэдээлэл, арга зүйгээр хангах уулзалт болж байна.
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх салбар дундын хамтарсан багийн журам, Хүүхдийн эрхийн улсын байцаагч хууль зүйн хороотой хамтран ажиллах арга зүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал, Чингэлтэй дүүргийн ХГБХХХ-ийн хүүхдэд ээлтэй өрөөний туршлагатай танилцах сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

