УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ.
Санал хураалт явуулахад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо.
С.Бямбацогтын намтар:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль
Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засагч
Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч
Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
"Ховдын өргөө" ХХКомпаний ерөнхий захирал
"Нью Прогресс" ХХКомпаний захирал
"Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
"Нью Прогресс" группын Ерөнхийлөгч
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
Ёс зүйн дэд хорооны дарга
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Монгол Улсын Их Хурлын дарга