Gerelnews
Post

Улс төр

2026, 11-р сар 26}

БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 102 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Монголын төр, нийгмийн байгуулалд түүхэн өөрчлөлт гарч, хаант засаглалаас бүгд найрамдах засаглалд шилжсэн өдөр бол 1924 оны Арваннэгдүгээр сарын 26 юм.


Энэ өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгах, үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх суурийг тавьжээ.

Улсын анхдугаар Их Хурлаар зургаан бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталсан бөгөөд Монгол Улсыг Бүгд Найрамдах бүрэн эрхт улс хэмээн тунхаглаж, төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэх зарчмыг хуульчилсан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан нь тухайн үеийн нийгмийн томоохон дэвшил байв.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд дөрвөн удаа Үндсэн хууль баталсан бөгөөд анхдугаар Үндсэн хууль нь орчин үеийн төрийн байгуулал, эрх зүйн тогтолцооны үндэс суурийг тавьснаараа онцлог юм.

Энэхүү түүхэн үйл явдлын ач холбогдлыг хүндэтгэн жил бүрийн Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн тэмдэглэж, нийтээр амардаг.

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!