Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 16}

380В-ын сүлжээнд холбогдсон айл өрхийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2026-2027 оны өвлийн улиралд 380В-ын цахилгааны сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны 100 хувийн хөнгөлөлт эдлэх хэрэглээний дээд хэмжээг сард 1500-аас 3000 кВт.ц болгон нэмэгдүүллээ.


Тодруулбал, тус хороо энэ өвөл 220В болон 380В-ын сүлжээнд холбогдсон өрхүүдэд ижил нөхцөлөөр буюу сард 1500 кВт.ц хүртэлх шөнийн цахилгааны хэрэглээнд 100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэснээр өмнөх өвөл 3000 кВт.ц хүртэлх хэрэглээгээ бүрэн хөнгөлүүлдэг байсан 380В-ын хэрэглэгчдийн хөнгөлөлтийн хэмжээ хоёр дахин буурсан.

Уг шийдвэр нь цахилгаан халаалт ашигладаг өрхүүдийн төлбөрийн ачааллыг нэмэгдүүлэхээр байсан бөгөөд иргэдийн шүүмжлэл дагуулсан. Харин ийнхүү шийдвэрээ өөрчилснөөр 380В-ын сүлжээнд холбогдсон өрхүүд өмнөх өвлийн адил сард 3000 кВт.ц хүртэлх шөнийн хэрэглээндээ 100 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт нь 2026 оны Арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны Гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Хөнгөлөлтийг оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаанд тооцох юм. Хөнгөлөлтөд Улаанбаатар хот, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй, цагийн ялгаварт тарифт тоолууртай байх шаардлагатай.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!