Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 11-р сар 02}

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 2 тэрбум ам.долларт хүрчээ

Г.АнарГ.Анар

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 10 сарын байдлаар 28.1 сая тонн нүүрс экспортолж, борлуулалтын орлого нь 2 тэрбум ам.долларт хүрсэн талаар мэдээллээ.


Тус компанийн нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 сая тонноор нэмэгджээ. Энэхүү өсөлтөд Гашуунсухайт болон Ханги боомтын нүүрс тээвэрлэлт чухал нөлөө үзүүлсэн байна.

Тодруулбал, 2026 оны эхний 10 сарын хугацаанд Гашуунсухайт боомтоор нийт 40 сая гаруй тонн нүүрс экспортлосны 22.7 сая тонн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс байжээ. Харин Ханги боомтоор экспортлосон нүүрсний хэмжээ 5.8 сая тоннд хүрч, Нэгдүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 7.5 дахин өссөн байна.

Компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийн мэдээлснээр 2026 оны эхний есөн сарын борлуулалтын орлого 1 тэрбум 964 сая ам.доллар буюу ойролцоогоор 7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 68.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн тэрээр Эрдэнэс Тавантолгой ХК 2026 онд Үндэсний баялгийн сан болон улсын төсөвт ногдол ашиг төвлөрүүлэхээр төлөвлөж буйг онцоллоо.

Мөн энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК улс, орон нутгийн төсөвт 1.42 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлжээ. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 32.7 хувиар давсан үзүүлэлт бөгөөд өмнөх оны мөн үеэс 28.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нүүрсний экспортын гол гарцуудын нэг болох Ханги боомтын тээвэрлэлт нэмэгдэж байгаа нь экспортын урсгалыг төрөлжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!