Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 22}

Ерөнхий боловсролын сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 2-ноос эхэлнэ

Л.АззаяаЛ.Аззаяа

2026–2027 оны хичээлийн жилийн батлагдсан хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Арваннэгдүгээр сарын 2-нд нэгдүгээр улирлын амралтаа авч, хоёрдугаар улирлын хичээлээ Арваннэгдүгээр сарын 9-ний Даваа гарагт эхлүүлнэ.


Боловсролын сайдын 2026 оны Долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Ингэснээр 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улиралтай хичээллэхээр болжээ.

Шинэ бүтцээр сурагчид есдүгээр сарын 1-нээс Аравдугаар сарын 30 хүртэл нэгдүгээр улиралд хичээллэж, есөн долоо хоногийн дараа амрах хуваарьтай болсон байна.

Хоёрдугаар улирлын хичээл Арваннэгдүгээр сарын 9-нөөс Арванхоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжилнэ. Үүний дараа сурагчид Арванхоёрдугаар сарын 28-наас өвлийн амралтаа эхлүүлж, гурван долоо хоног амарна. Гуравдугаар улирлын хичээл бага, дунд ангийн сурагчдын хувьд 2027 оны нэгдүгээр сарын 18-нд, ахлах ангийн сурагчдын хувьд Нэгдүгээр сарын 11-нд эхлэхээр төлөвлөжээ.

Хичээлийн жилийн шинэ бүтцийг боловсруулахдаа 2026 оны Тавдугаар сард 9,620 багшаас санал авч, Монгол орны цаг уур, нийслэлийн агаарын бохирдол, ханиад томууны дэгдэлт, сургалтын хөтөлбөр болон орон нутгийн мал төллөх хугацааг харгалзан үзсэн байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!