Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 21}

Ч.Лодойсамбуу: МҮОНРТ-ийн төсвийн татаас 15 тэрбум болж орж ирсэн

Л.АззаяаЛ.Аззаяа

Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-д улсын төсвөөс олгох татаасыг 15 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Энэ нь 2026 онд баталсан 7.8 тэрбум төгрөгийн татаасаас 7.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу татаасын хэмжээг бууруулах санал гаргасан ч өнөөдрийн /2026.10.21/ төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар дэмжигдээгүй байна.


Тэрбээр МҮОНРТ-ийн санхүүжилтийг бараг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн үндэслэлийг шүүмжилж, “Юу хийсэн, юу хийнэ гэж хоёр дахин нэмээ вэ? Сонгуулийн жил…” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

МҮОНРТ нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, ашгийн төлөө бус байгууллага юм. Тус байгууллага мэдээ, мэдээлэл, боловсрол, соёл урлаг, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээс гадна радио, телевизийн нэвтрүүлгийг олон нийтэд түгээх үйл ажиллагаа эрхэлдэг.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17 дугаар зүйлд тус байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг зохицуулсан байдаг. Харин 2027 оны төсвийн төсөлд тусгасан 15 тэрбум төгрөгийн татаасыг бууруулах Ч.Лодойсамбуугийн санал Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар дэмжигдээгүй байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!