Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 22}

Улаанбаатарын дугуйн замын сүлжээг өргөтгөж, 450 км-т хүргэнэ

Л.АззаяаЛ.Аззаяа

Нийслэл ирэх онд 115 км дугуйн зам нэмж барихаар төлөвлөжээ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих боломж бүрдүүлэх юм. Улаанбаатар хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, нийт уртыг 450 км-т хүргэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Аравдугаар сарын 20-нд Монголын дугуйн холбооны төлөөлөлтэй уулзах үеэрээ мэдээлэв.


Тэрбээр энэ онд нийслэлд 76 км дугуйн зам барьсан бөгөөд 2027 онд нэмж 115 км зам байгуулахаар төлөвлөсөн гэжээ. Шинэ замуудыг ашиглалтад оруулснаар Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөл бүрдүүлэхээр зорьжээ.

Мөн Туул гол дагуу экологийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дугуйн зам, явган хүний зам болон гүйлтийн зам байгуулахаар төлөвлөжээ. Зайсангаас төв талбай хүртэл гүүрэн байгууламж бүхий дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн талаар нийслэлийн Засаг дарга мэдээллээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон уулзалтын үеэр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр ажиллаж байгаагаа танилцуулжээ. Мөн 2027 оны Наймдугаар сард “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг дахин зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд гадаадын 20 орчим тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!