Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 02}

Б.Баатар ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах хүсэлт гаргасан ч буцаажээ

Л.АззаяаЛ.Аззаяа

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2026.10.02/ болсон. Б.Баатар өөрийг нь цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд оролцож буй шүүгчээс татгалзах хүсэлт өмнө нь гаргасан.


Тэгвэл өнөөдрийн шүүх хурлын үеэр тэрбээр тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хүлээн авалгүй буцаасан байна.

Б.Баатарыг өнгөрсөн Гуравдугаар сараас “үндэсний эв нэгдлийг бусниулах” үндэслэлээр Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан талаар мэдээллсэн.

Нийслэлийн прокурорын газраас Б.Баатарыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд одоогоор түүнийг ямар үндэслэлээр цагдан хорих шаардлагатай гэж үзсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байна.  Шүүхээс Б.Баатарыг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!