Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 02}

Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг орчин үеийн технологид тулгуурлан иж бүрэн тоноглож, гамшиг, ослын дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авах, нөхцөл байдлыг нэгтгэн боловсруулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах боломжийг бүрдүүлжээ.


Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд суурилуулсан бөгөөд алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэг багтаж байна. Өндрийн камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой болжээ. Ингэснээр иргэний дуудлага, мэдээллийг хүлээлгүйгээр гал түймрийн аюулыг эрт илрүүлж, холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх нөхцөл бүрдэх аж.

Үүний зэрэгцээ нийслэлийн хүрээний аврах, гал унтраах анги, салбаруудыг камержуулахын зэрэгцээ гал сөнөөгч бүрийг энгэрийн камераар тоноглож, дүрс бичлэгийн мэдээллийг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй уялдуулах технологийн шийдлийг нэвтрүүлэн ажиллахаар болжээ. Камерын хяналт, мэдээллийн нэгдсэн системийг ашигласнаар аврах, гал унтраах ажиллагааг дүрсээр баримтжуулах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болсныг онцолж байна.

 Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!