Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийг аравдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах олон улсын форумд оролцож, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрт эмчлэх тогтолцоонд шилжүүлэхийг зорьж байгааг онцоллоо. Тэрбээр 2026 оны аравдугаар сарын 1-нээс хүүхдийн цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлыг орон даяар эхлүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийллээ.

