Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 29}

М.Мандхай: ХАА-н салбарын 4.4 их наядын зээлийг хэлэлцэх сонсголыг гацаалаа

Л.АззаяаЛ.Аззаяа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Ерөнхий хяналтын сонсгол” өнөөдөр /2026.09.29/ ирц хүрээгүйн улмаас үргэлжилсэнгүй. Үүнтэй холбогдуулан Байнгын хорооны дарга М.Мандхай болон нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.


Тус сонсголоор 2008 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл, урамшуулал, дэмжлэгийн зарцуулалтыг нээлттэй хэлэлцэж байгаа юм. Нийтдээ 6 их наяд төгрөгийн санхүүжилтийг мөшгөх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд өчигдөр урамшуулал, дэмжлэгийн асуудлыг хэлэлцсэн бол өнөөдөр 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэвч Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 29 гишүүнтэйгээс шаардлагатай ирц бүрдээгүйн улмаас сонсголыг үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Байнгын хорооны дарга М.Мандхай ирц хүрээгүйг улс төржүүлж, сонсголыг гацаасан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хөдөө аж ахуйн салбарт олгосон зээлтэй холбоотой асуудлыг цаашид үргэлжлүүлэн шалгана гэдгээ мэдэгдэв. Тэрбээр мөн зээл олголтын мэдээлэлд компанийн нэр, регистрийн дугаарыг зөрүүлж, сольж ашигласан тохиолдол байна гэж мэдээлсэн байна. М.Мандхай сонсголыг цааш үргэлжлүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт олгосон зээлийн зарцуулалт, эргэн төлөлт болон бусад асуудлыг шалгах хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргана гэдгээ мэдэгдлээ.

Ирц бүрдсэн тохиолдолд өнөөдөр 4.4 их наяд төгрөгийн зээлийн олголт, эргэн төлөлт болон холбогдох төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хэлэлцэхээр төлөвлөж байв. Харин ирц хүрээгүйгээс сонсгол үргэлжилсэнгүй. Гишүүдийн зүгээс сонсголыг дахин үргэлжлүүлж, дээрх санхүүжилтүүдийн зарцуулалт, зээл олголт болон эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг нээлттэй хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.

Ирц бүрдээгүй гишүүдийн мэдээлэл:

* Н.Алтаншагай

* Д.Амарбаясгалан

* С.Амарсайхан

* Б.Бат-Эрдэнэ

* П.Батчимэг

* С.Ганбаатар

* Х.Ганхуяг

* С.Лүндэг

* Ц.Мөнхбат

Харин Д.Батбаяр, Б.Батцэцэг, Д.Жаргалсайхан, Н.Наранбаатар, Б.Уянга нар чөлөөтэй болон гадаад томилолттой байгаа талаар мэдээлэв.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!