Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 17}

Э.Батшугар: Яаралтай хагалгаанууд зогсоогүй

Л.АззаяаЛ.Аззаяа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмнэлгүүдэд эм, тарианы хүртээмж буурсан асуудлаар өнөөдөр (2026.09.17) мэдээлэл өглөө. Тэрбээр зарим төрлийн эмийн хүртээмж тодорхой хэмжээнд буурсан ч яаралтай хагалгаанууд зогсоогүй гэдгийг хэлэв.


Тухайлбал, мэдээ алдуулалт болон өвдөлт намдаалтад хэрэглэдэг фентанил тарианы түүхий эдийн нийлүүлэлт удааширсантай холбоотойгоор үйлдвэрлэлийн хугацаа хойшилсон байна. Одоогоор ОХУ-аас фентанил захиалсан бөгөөд нийлүүлэлт хийгдэж байгаа аж.

Мөн өчигдөр эмнэлгүүдэд 3000 ширхэг фентанил тараасан тул ирэх долоо хоногт эмийн хүртээмж хэвийн болно гэсэн мэдээлэл ирсэн талаар Э.Батшугар мэдээллээ. Түүнчлэн эмнэлгүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг цахимаар хянах системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр эмнэлгүүд тухайн эмийн үлдэгдэл, нийлүүлэлт болон борлуулалтын мэдээллийг цахимаар шууд харах боломжтой болох юм.

Харин Баян-Өлгий аймагт кесарево хагалгаагаар төрсөн эмэгтэй нас барсан асуудлаар нийслэлээс ажлын хэсэг тус аймагт ажиллахаар явсан байна. Нас баралтын шалтгааныг шалгалтын үр дүнд тогтоох юм.

          Эрүүл мэндийн сайд Э.Батшугар яаралтай тусламж болон хагалгааны үйл ажиллагаа эмийн хүртээмжийн асуудлаас шалтгаалан зогсоогүй гэдгийг онцоллоо. Түүнчлэн зарим төрлийн эмийн нийлүүлэлт удааширсан ч нөөцийг нөхөх, эмнэлгүүдийн хэрэгцээг тасалдуулахгүй байх чиглэлээр арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, фентанилын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ОХУ-аас захиалга хийж, дотоодын эмнэлгүүдэд нөөц хуваарилж эхэлсэн байна. Мөн ойрын хугацаанд нийлүүлэлт нэмэгдэж, эмийн хүртээмж хэвийн түвшинд хүрнэ гэж мэдээлэв.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!