Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 15}

О.Цогтгэрэл: 2027 оны төсвийг ₮43 их наядаар өргөн барьсан нь хууль зөрчсөн үйлдэл

Л.АззаяаЛ.Аззаяа

УИХ дахь АН-ын бүлэг 2027 оны төсөв болон төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс гурван хоногийн завсарлага авлаа.


АН-ын дарга О.Цогтгэрэл 2027 оны улсын төсвийн төслийг хүчин төгөлдөр мөрдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд заасан зардлын дээд хязгаараас давуулан боловсруулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр буюу Есдүгээр сарын 15-нд УИХ-ын ээлжит чуулган эхэлж байгаатай холбогдуулан АН-ын бүлгийн хуралдаанаас гарсан байр суурийг танилцуулах үеэр энэ талаар хэлэв.

О.Цогтгэрэл “2027 оны төсвийг 43 их наядаар өргөн барьсан. Гэтэл хүчин төгөлдөр байгаа төсвийн хүрээний мэдэгдэлд дээд тал нь 36 их наядын төсөв өргөн барих хуультай. Харин Засгийн газар, УИХ-ын дарга үүнийг өөрчилнө гэсэн. Энэ бол хууль зөрчиж буй үйлдэл” гэж мэдэгдсэн байна. УИХ-аас 2026 оны Тавдугаар сарын 29-нд баталсан 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 36 их наяд 493 тэрбум 400 сая төгрөгөөр тогтоосон юм. Харин Засгийн газраас уг төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж, 2027 оны нэгдсэн төсвийн зарлагыг 43 их наяд 600 тэрбум төгрөг, төсвийн алдагдлыг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. 

 О.Цогтгэрэл мөн төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөхөөс өмнө түүнд нийцүүлэн төсөв өргөн барих ёстой байхад “ирээдүйд өөрчилнө” гэсэн байдлаар төсөл боловсруулсан нь эрх зүйн асуудал үүсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!