Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 15}

Л.Оюун-Эрдэнэ: Н.Учрал өөрийн толгойтой байж, өөрийнхөө улс төрийг хий

Л.АззаяаЛ.Аззаяа

Л.Оюун-Эрдэнэ “МАН-ын удирдлагууд Ерөнхий сайдыгаа хөөж явуулаад өөрсдөө үлддэг хурган аргаа боль. Ерөнхий сайд бол мишок биш. Би Н.Учралыг чадахаараа дэмжиж байгаа” гэлээ.


УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Н.Учралд хандан “өөрийн толгойтой байж, өөрийнхөө улс төрийг хий” гэж анхаарууллаа.

Тэрбээр “Н.Учрал хүний тавьсан занганд орж, бусдын гар хөл болж энэ нам, Засгийн газрыг удирдаж болохгүй. Өөрийн толгойгүй явбал хананд зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд л болно” хэмээн хэлэв.

Мөн Л.Оюун-Эрдэнэ өмнө нь Г.Занданшатарт хандан Б.Энхбаярын нөлөөнд орж болзошгүй талаар анхааруулж байсан бөгөөд “Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгуулж унасан бол Н.Учрал хоолойгоо боолгуулж унах гэж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд болон УИХ-ын даргатай уулзахад улс төрийн нөхцөл байдал хэвийн байсан ч сүүлийн хоёр хоногт огцом өөрчлөгдсөн нь хачирхалтай байгааг хэлсэн юм.

Тэрбээр Засгийн газар огцорсноор нөхцөл байдал сайжирна гэдэгт эргэлзэж байгаагаа мөн илэрхийлэв.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!