УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Төсвийн тодотголд нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн халамж, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг тусгах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн халамж, тэтгэмж авч буй иргэдийн орлогыг амьжиргааны доод түвшинтэй уялдуулах шаардлагатайг хэлэв. Тухайлбал, өнөөдрийн байдлаар амьжиргааны доод түвшин 543.7 мянган төгрөг байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн 484 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.
Мөн тэрээр төсвийн тодотголоор нийгмийн халамж, тэтгэмжийг нэг ч төгрөгөөр нэмээгүй гэдгийг шүүмжилж, хамгийн хүнд нөхцөлд амьдарч буй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдаж өнөөдөр болох УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

