Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 14}

З.Мэндсайхан: Цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байх бодлого баримтална

Л.АззаяаЛ.Аззаяа

Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй энэ үед цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байх бодлого баримталж ажиллана гэдгийг мэдээллээ. Энэ хүрээнд 2026 оны төсвийн тодотголд импортын цахилгааны өртгийн өсөлтөөс үүсэх тарифын алдагдлыг нөхөхөд 107.3 тэрбум төгрөгийн татаас тусгажээ. Ингэснээр импортын цахилгааны үнийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх нөхцөл бүрдэх юм. Мөн эрчим хүчний станц, дамжуулах болон түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байна. Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр төсөвт тусгасныг Сангийн сайд мэдээлэв. Төрийн үйлчилгээний бүх салбарын цалинг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд 166.3 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ.


Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй энэ үед цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байх бодлого баримталж ажиллана гэдгийг мэдээллээ.

Энэ хүрээнд 2026 оны төсвийн тодотголд импортын цахилгааны өртгийн өсөлтөөс үүсэх тарифын алдагдлыг нөхөхөд 107.3 тэрбум төгрөгийн татаас тусгажээ. Ингэснээр импортын цахилгааны үнийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх нөхцөл бүрдэх юм.

Мөн эрчим хүчний станц, дамжуулах болон түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байна.

Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр төсөвт тусгасныг Сангийн сайд мэдээлэв. Төрийн үйлчилгээний бүх салбарын цалинг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд 166.3 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!