УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2026.09.10/ 2026 оны төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Батчимэг төсвийн тодотголоор төрийн зардлыг бууруулахын оронд зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийг нэмэгдүүлсэн гэж шүүмжиллээ.
Түүний хэлснээр, Ерөнхий сайдын төсвийн зарцуулалт 142 тэрбум төгрөгөөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсөв 557.1 тэрбум төгрөгөөс 672.1 тэрбум төгрөг болж, 114.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Мөн төсвийн тодотголоор ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, багш, эмч болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг иргэдэд чиглэсэн зардлыг эрэмбэлэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Харин урсгал зардал, эд хогшил, гадаад томилолт, хурал цуглааны зардлыг нэмэгдүүлсэн нь төсвийн хэмнэлтийн зарчимтай нийцэхгүй гэж шүүмжиллээ.
Хэлэлцүүлгийн үеэр Үндэсний аудитын газраас төсвийн тодотголын төсөлд нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 2.048 их наяд төгрөгт хүргэхээр тусгасныг анхааруулсан байна. УИХ-ын гишүүн П.Батчимэг “Хэмнэх биш, сайд нар өөрсдийнхөө захиран зарцуулах төсвийг нэмэгдүүлсэн байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

