Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 10}

Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй

С.СумхүүС.Сумхүү

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж эхлээд байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий гэх “Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөг олгохоор төсвийн тодотголд тусгасан гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байгаа юм.


Тодруулбал, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Их засаг кинг”, “Шинэ санаа”, “Империал” зэрэг гурван сургууль Боловсролын яаманд хүсэлт гаргасан талаар мэдээлсэн. Харин “Их засаг кинг” сургууль хүсэлт гаргаагүй хэмээн уг мэдээллийг үгүйсгэсэн юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гэр бүлийнх нь хамаарал бүхий сургуультай холбоотой асуудлаар тайлбар хийж, улс төрийн үйл ажиллагаатай нь гэр бүлийнхнийг нь холбож ярихгүй байхыг хүсэв.

Тэрбээр “Манай гэр бүл, аав, ээж, үр хүүхэд бүгд ил тод. Надад нуугаад байх зүйл байхгүй. Миний ээж, аавыг улс төртэйгээ битгий хутга. Ямар ч мөнгө аваагүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргасан гэх мэдээллийг үгүйсгэж, үүнийг нотлох баримт байхгүй гэж хэлжээ. Н.Учрал “Улсын Ерөнхий сайд хүн ийм утгагүй зүйл хийнэ гэж байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Харин боловсролын салбарын төсөв, төсөл хөтөлбөр, санхүүжилттэй холбоотой мэдээллийг Боловсролын яам ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатайг мөн дурджээ. Мөн боловсролын яам төсөвт тусгасан төсөл, хөтөлбөр болон санхүүжилтийн талаарх мэдээллээ олон нийтэд нээлттэй танилцуулах хэрэгтэй гэдгийг ч онцолж байлаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!