Энэ хичээлийн жилээс багшийн болон эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн 70-100 хувийн тэтгэлэг олгоно. Тодруулбал, 3.0-3.3 голч оноотой бол сургалтын төлбөрийн 70 хувь, 3.3-аас дээш голчтой бол 100 хувийг төрөөс даах юм.
Тэтгэлэгт багшийн мэргэжлээр суралцагчдаас гадна багш, ажилтны хүүхэд хамрагдах бөгөөд математик, хими, физик, биологи, мэдээлэл зүй, монгол хэл, уран зохиол, зураг зүй, технологи, түүх, орос хэлний багшийн хөтөлбөрүүд багтаж байна.
Боловсролын яамны мэдээллээр 2026 оны эхний хагас жилд нийт 2,150 суралцагчид 15.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ.

