Вьетнам улсад зохион байгуулагдсан “ENJOY AI ASIAN OPEN 2026” Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2000 гаруй оролцогч өрсөлдөж, Монгол Улсын баг тамирчид “Дэлгэцгүй кодчилол”, “Робот кодчилол”, “Дрон кодчилол” төрлөөр амжилттай оролцжээ.
Тус тэмцээнд Дорноговь, Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул аймгийн хүүхдүүд оролцсон байна.
Баянхонгор аймгийн Unitel STEAM HUB-ийн сурагч Ц.Маргад “Дрон кодчилол”-ын төрөлд 2 дугаар байр эзэлсэн бол Өмнөговь аймгийн сурагч Д.Дөлгөөн, Ж.Бодь-Эрдэнэ, Б.Уудам, Дархан-Уул аймгийн сурагч А.Анар-Эрдэнэ нар тус тус 3 дугаар байр эзэлжээ.
Мөн тэмцээнд оролцсон Монголын хүүхдүүдээс хэд хэдэн сурагч тусгай байр болон “Rising Star” шагнал хүртсэн байна.
Тухайлбал, Баянхонгор аймгийн Э.Чингүүн, П.Мишээл, Өмнөговь аймгийн Г.Төгсбаяр, Б.Чинбаяр, О.Санчирбаяр, Дорноговь аймгийн М.Анар-Од, О.Оюунбилэг, Дархан-Уул аймгийн Г.Тэн-Тэргэл нар тусгай байр эзэлжээ.

