Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолын дагуу энэ онд гадаад улсад тусгай зориулалтаар гаргах 350 шонхор шувууг барих зөвшөөрлийг 11 аймаг, гадаадын дөрвөн улсын 24 иргэнд олгожээ.
Энэ хүрээнд шонхор шувуу барих отог байгуулах зөвшөөрлийг 11 аймагт олгосон байна. Отгуудын үйл ажиллагаанд тухайн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон байгаль орчны эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавихаар зохицуулжээ.
Хуулийн дагуу шонхор барих отгуудад гурван хоног тутамд хяналт шалгалт хийж, барьсан шувуу бүрт гарал үүслийн бичиг үйлдэх ёстой байна.
Энэ талаар Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Нямрагчаа мэдээлэхдээ, Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан иргэн Э-д холбогдох үйлдэлд гадаадын иргэнээс гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар дурдлаа.
Тодруулбал, Төв аймгийн Цагдаагийн газраас бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

