Gerelnews
Post

Улс төр

2026, 8-р сар 19}

Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул хийж буй компанийн кемпэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр иргэнийг 30 хоног цагдан хорихоор болжээ

AdminAdmin

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Монголиа файсон энержи” компанийн ажилчдын түр байрласан кемптэй холбоотой хэрэгт хоёр иргэнийг цагдан хорих шийдвэр гаргажээ.


Тодруулбал, тус компанийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах түр кемпэд Г.Солонго, Г.Адилбиш нар зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Улмаар кемпийн ажилчдын эрх, эрх чөлөө болон эд хөрөнгөд халдсан гэх үйлдэл гаргаж, тухайн нөхцөл байдлыг шууд дамжуулан цахим орчинд нийтэлсэн аж.

Уг асуудлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, дээрх хоёр иргэнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.

Харин Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх наймдугаар сарын 18-нд хэргийг хэлэлцээд, Г.Солонго, Г.Адилбиш нарыг тус бүр 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ.

Хэргийг хуульд заасан журмын дагуу шалгаж, цаашид гэм буруугийн асуудлыг эрх бүхий байгууллагаар тогтоох юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!