Gerelnews
Post

Улс төр

2026, 6-р сар 20}

Ахмадууд тэтгэврийн шударга тогтолцоог бий болгох шинэчлэлийг дэмжиж байна

AdminAdmin


Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл Төв аймгийн Жаргалант сумын ахмад настнуудад  Засгийн газрын хэрэгжүүлж буй тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг танилцууллаа.

Олон жил хөдөлмөрлөж, олон жил шимтгэл төлсөн хүн илүү өндөр тэтгэвэр авах нь шударга зарчим.

Өнөөдрийн тогтолцоонд өндөр орлоготой, олон жил шимтгэл төлсөн иргэдийн тэтгэвэр хангалттай ялгарахгүй байгаа нь шударга бус байдлыг бий болгосоор ирсэн.

Тиймээс хөдөлмөр, шимтгэлийг үнэлдэг, илүү их хувь нэмэр оруулсан нь илүү их үр шим хүртдэг тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлэх Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн бодлогыг олон ахмадууд дэмжиж байна.

✅Илүү олон жил ажилласан нь илүү өндөр тэтгэвэр авна.

✅Илүү өндөр шимтгэл төлсөн нь илүү зохистой үнэлгээ авна.

✅Хөдөлмөрийг үнэлсэн шударга тогтолцоо бүрдэнэ.

Эх сурвалж: МАН

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!