УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтад 170 гаруй гишүүн, дэмжигч оролцож, намын бодлого, Засгийн газрын хэрэгжүүлж буй ажил, орон нутгийн хөгжил, анхан шатны байгууллагын идэвх оролцооны талаар мэдээлэл сонсож, санал бодлоо солилцов.

Мөн УИХ-ын гишүүн М.Мандхай өөрийн санаачилсан Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл, түүнчлэн Хүнсний тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулж, малчид, тариаланчид, хүнс үйлдвэрлэгчид, орон нутгийн иргэдэд бодитоор үр өгөөж өгөх зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тус хуулийн төслүүд нь малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарыг илүү зохион байгуулалттай, зах зээлтэй уялдсан тогтолцоонд шилжүүлэх зорилготой юм.


Эх сурвалж: МАН

