Монголын олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албанаас “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын баталгаажуулалтын семинар” зохион байгуулагдлаа
Семинарын хүрээнд уул уурхайн салбарын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд хүрч буй үр өгөөжийг тодорхой болгох чиглэлээр мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Аймаг, орон нутгийн хөгжлийн санд уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлж буй орлогын мэдээллийг танилцуулж, орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд болон тэдгээрт зарцуулсан хөрөнгө оруулалтын тайланг хэлэлцэн танилцууллаа.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

