Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр өмгөөлөгч нь хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг өнөөдөр буюу (2026.11.18) 13:30 цагаас шүүхээр хэлэлцэнэ.
Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг өнөөдөр 13:30 цагаас Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцэхээр болжээ.
Түүнийг арваннэгдүгээр сарын 7-нд шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорьсон бөгөөд одоо ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй юм.
Б.Даваахүүгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хэлэлцэж, цагдан хориог үргэлжлүүлэх эсвэл таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэнэ.

