Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 18}

Дундговь аймгийн 15 сумын эмнэлгийг Starlink төхөөрөмж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ

Л.АззаяаЛ.Аззаяа

2026 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын хүртээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцжээ.


Уулзалтын үеэр эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл, харилцаа холбоог сайжруулах зорилгоор Starlink төхөөрөмж, компьютер болон шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулсан байна. Мөн Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Луус, Өндөршил сумын эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин нийлүүлсэн бол энэ удаад аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Хулд сумын эмнэлэгт автомашин гардуулжээ. Эдгээр автомашиныг БНСУ-ын Сөүлийн Онцгой байдлын газраас хандивласан байна.

Түүнчлэн 2026 онд 15 сумын эмнэлгийг Starlink төхөөрөмж, зөөврийн компьютер, иммунологийн шинжилгээний аппаратаар хангах ажлыг зохион байгуулж байгаа аж. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 45 зөөврийн болон суурин компьютер нийлүүлэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, резидент эмч нарын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн орчин нөхцөлийг сайжруулах, төсөв санхүүгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллажээ.  Эдгээр ажлыг 2026 оны “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!