Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны арваннэгдүгээр сарын нийгмийн халамжийн олголтын хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг 19-нд, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 12, 24-нд, насны хишгийг 24-нд олгоно.
Хуваарийн дагуу дараах өдрүүдэд олголт хийнэ.
Арваннэгдүгээр сарын 12, 24-нд:
-
Нийгмийн халамжийн тэтгэвэр
-
Асаргааны тэтгэмж
-
Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
-
Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
-
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
-
Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
-
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
Арваннэгдүгээр сарын 12-нд:
-
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
Арваннэгдүгээр сарын 19-нд:
-
Хүүхдийн мөнгөн тэтгэмж
-
Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж
Арваннэгдүгээр сарын 24-нд:
-
Насны хишиг
-
Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж


